
Нэг ээлжийн үргэлжлэх хугацаа 14 хоног байдаг ба нэг ээлжинд нийтдээ 240 гаруй байрлагсдад үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Тэдгээр ажилтануудад хоол үйлдвэрлэл, угаалга цэвэрлэгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэхийн тулд олон улсын чанарын удирдлагын стандарт журмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Хүнсний материал түүхий эд бүтээгдэхүүнийг 14 хоног тутам Улаанбаатар хотоос зориулалтын хөргүүртэй автомашинаар эрүүл ахуйн шаардлага хангасан машинаар тээвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дахь томоохон хүнсний агуулах худалдаа болох БОСА, Номин, Хаан хүнс, Капитал маркет, Түмэн шувуут зэрэг аж ахуй нэгжүүдтэй богино болон урт хугацааны гэрээтэй хамтран ажиллаж нийлүүлж байна.
Хариу үлдээх