Байгууллагын хамгийн үнэт капитал нь байрлаж буй ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, амарч тухлахад таатай, тохилог, эрүүл орчин нөхцөлийг бүрдүүлэх замаар сэтгэл ханамжтай байдлыг нь баталгаажуулж, бүтээмжтэй, үр дүнтэй ажиллахад эерэгээр нөлөөлдгөөрөө хамгийн утга учиртай ажил юм.
Мөн ажилтнуудын эрүүл, таатай амьдрах, амрах орчныг бүрдүүлж сэтгэл ханамжийг баталгаажуулснаар харилцагч нарынхаа нийгмийн хариуцлага, хүний нөөцийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, өртөг зардлаа оновчтой зарцуулж, өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллахад нь туслаж баялаг бүтээх үйлсэд нь чухал хувь нэмэр оруулдаг бизнес байдаг. Ингэснээр харилцагчдынхаа ажлын ачааллыг бууруулж, өртөг зардлыг хэмнэж, бүтээмжийг нь нэмэгдүүлж, бизнесийнхээ гол үйл ажиллагаанд илүү анхаарлаа хандуулж төвлөрч ажиллах боломжийг бүрдүүлдэг.
Бид гэрээт компанийн ажилтнуудынхаа амрах хугацаанд гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэхийн тулд амт, чанар сайтай халуун хоол, хүнсээр үйлчлэхээс гадна бүрэн тохижуулсан, тав тухтай, таатай орчин, амрах байраар хангаж, угаалга, цэвэрлэгээ үйлчилгээ, эрүүл ахуйн үзлэг, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх бүхий л тоног төхөөрөмжийг бүрдүүлж ажилладаг хүн төвтэй байгууллага юм.
БИД:
- Чанартай, найдвартай үйлчилгээ
- Эрүүл ахуйн чанарын шаардлага, стандартад нийцсэн үйлчилгээ
- Хариуцлагатай, ёс зүйтэй, хүндэтгэлтэй байгууллага
- Харилцагчаа дээдэлсэн бодлого, соёлтой харилцаа
- Иж бүрэн үйлчилгээ үзүүлэх чадамж сайтай байгууллага
- Эрүүл бөгөөд шим тэжээлтэй, амт чанартай хоол хүнсний хангамж
- Мэргэжлийн чадварлаг баг, хамт олны чин сэтгэлийн үйлчилгээ, хамтын ажиллагаа
- Тав тухтай, тохилог, бүрэн тохижуулсан сэтгэл ханамжтай орчин
- Тасралтгүй шинэчлэлт, сайжруулалт хийдэг байдал