Уул уурхайн биологийн нөхөн сэргээлт нь уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын эцсийн үе шат юм. Техникийн нөхөн сэргээлт нь үржил шимт хөрсийг олж тодорхойлох, хамгаалах, хадгалах, хучилт хийх зэрэг тухайн газарт хийгдэх биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зохистой, аятай төлөв байдлыг бэлтгэхэд чиглэгддэг бол биологийн нөхөн сэргээлт нь тэрхүү бэлтгэгдсэн хөрсөнд амьд организм амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор амьд ургамал тарьж ургуулах, хиймэл нуур, усан санг бүрдүүлэх чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагааг хэлдэг.