Бид ажлын байрны хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлж, компанийн үнэт зүйл болон ёс зүйн зан төлөвийг зохистойгоор баримтлан аливаад шуурхай, эерэгээр хариу үзүүлж, хариуцлагатай ажиллах бодлого баримталдаг.
Энэхүү бодлогын хүрээнд хүний нөөцийг төлөвлөх, судлах, сонгох, томилох, шилжүүлэн ажиллуулах, албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, албанаас чөлөөлөх, халах, тэтгэвэрт гаргах, шийдвэрийг танилцуулах, ажил хүлээлцэх зэрэг арга хэмжээг байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаа, сонгон шалгаруулалтын журмаар зохицуулдаг.