Алсын хараа – Олон улсын түвшинд катерингийн үйлчилгээ үзүүлдэг үндэсний тэргүүлэх компани болно.
Эрхэм зорилго – Бид бүтээмж үнэ, цэнэ, өрсөлдөх чадвараа тасралтгүй нэмэгдүүлж , харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, хүрээлэн буй орчин, аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын удирдлагын стандартад нийцсэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэдэг манлайлагч байгууллага байна.
Уриа үг – Тогтвортой хөгжлийн төлөө
Бид дараах үнэт зүйлсийг өдөр тутмын ажил, шийдвэр гаргалтандаа чанд баримталж ажиллахыг эрхэмлэдэг. Үүнд:
Харилцагчийн сэтгэл ханамж:
Бид хоол, хүнсний амт чанар, тав тух, таатай орчин, сонголт, үйлчилгээ г.м бүхий л талаар харилцагч, хэрэглэгч нарынхаа тасралтгүй сэтгэл ханамжийг баталгаажуулахын төлөө ажилладаг.
Аюулгүй ажиллагаа ба хариуцлага:
Бид бүхий л үйл ажиллагаандаа хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд баталгаажуулж, хариуцлагыг хамгийн өндөр түвшинд хангаж ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд харилцагч, хэрэглэгч нарынхаа хувьд хамгийн хариуцлагатай, найдвартай хамтрагч, сонголт нь байхын төлөө ажилладаг.
Багийн ажиллагаа ба чин сэтгэл:
Бид катеринг үйлчилгээний хувьд үйлчилгээ үзүүлж буй баг хамт олны чин сэтгэлээсээ үйлчлэх чанарыг хамгийн чухалд тооцдог. Мөн бидний амжилтад манай ажилтнуудын нэгдмэл хүсэл, эрмэлзэл, эерэг соёл, харилцаа, ёс зүй хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
Үйлчилгээний төгөлдөршил:
Бид цаг үргэлж үйлчилгээний чанар, гүйцэтгэлдээ нарийн анхаарч, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжийг тогтмол судалж, үйлчилгээгээ тасралтгүй сайжруулан, өрсөлдөх чадвараа улам бэхжүүлэхийн төлөө ажилладаг.